Лхагва гаригт замын хөдөлгөөний ачаалал 20,3 хувиар буурдаг
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа билээ. Нийслэлд нийт 307784 автомашин бүртгэлтэй байгаагаас төгсгөлийн орноор ангилвал: 1-ээр төгссөн 29931 автомашин буюу 9,7% 2-оор төгссөн 30088 автомашин буюу 9,7% 3-аар төгссөн 30182 автомашин буюу 9,8% 4-оор төгссөн 29979 автомашин буюу9,7% 5-аар төгссөн 30832 автомашин буюу 10% 6-аар төгссөн 30515 автомашин буюу 9,9% 7-оор төгссөн 30344 автомашин буюу 9,8% 8-аар төгссөн 32199 автомашин буюу 10,5% 9-өөр төгссөн 32113 автомашин буюу 10,4% 0-оор төгссөн 31543 автомашин буюу 10,2% байдаг байна. Харин автомашинуудыг хөдөлгөөнд оруулахыг хязгаарлснаар Даваа гаригт 19,6% Мягмар гаригт 19,5% Лхагва гаригт 20,3% Пүрэв гаригт 20,1% Баасан гаригт 20,2%-аар тус тус замын хөдөлгөөнд ачаалал буурч байгаа юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ