
Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жил, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулсан “Монгол Улс, ОХУ-ын харилцаа: түүх ба орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.
Тус хурлын ажиллагааг нээж нээж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко, Монгол Улс, ОХУ-ын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, сансрын нисгэгч Ж. Гүррагчаа нар үг хэлэв.
Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн байдлын тухай илтгэлүүдийг ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын секторын эрхлэгч, доктор, профессор О.Батсайхан, ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засаг, эрх зүйн их сургуулийн профессор Ю.В.Кузьмин, ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор А.Даваасүрэн, ОХУ-ын Монгол судлалын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч А.С.Железняков, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Л.Оюунгэрэл, ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн профессор Е.И.Лиштованный, ОХУ-ын Читийн их сургуулийн доктор, проф. В.В.Кузнецов, ОХУ-ын Читийн их сургуулийн дэргэдэх Зүүн Хойд Азийн олон улсын асуудал судлалын төвийн захирал, доктор Г.Г.Васильев мөн БХЯ-ны БХИС-ийн хүрээлэн, техникийн шинжлэх ухааны доктор, проф. Б.Эрдэнэбат нарын зэрэг эрдэмтэд, судлаачид тавив.
Тус эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн хамтран зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ