
Шведийн Готенбургийн Их сургуулийн мэдэгдсэнээр эхийн умайг охинд нь шилжүүлэн суулгах хагалгааны дагуу хоёр швед эмэгтэй умайтай болжээ. Нэг эмэгтэй нь жилийн өмнө умайн хүзүүний хорт хавдрын улмаас умайгаа авахуулсан бол нөгөө нь төрөлхийн умайгүй байжээ. Бүсгүйчүүд хоёулаа 30-аад насных юм.
Хагалгааг өнгөрсөн бямба, ням гаригт хийсэн бөгөөд үүнд зориулан олон жил бэлтгэгдсэн арав гаруй эмч нар хагалгаанд оролцжээ. Одоогийн байдлаар хагалгаа амжилттай болсон ч жинхэнэ амжилтыг умай суулгуулсан бүсгүйчүүд жирэмсэн болсон тохиолдолд тэмдэглэж болох юм хэмээн мэс засалч, профессор Майкл Олауссон хэллээ.
Хагалгааны өмнө хоёр бүсгүйн өндгөн эсийг авч хуруу шилэнд үр тогтоосон бөгөөд түүнийг суулгасан байна.
Охиддоо донор болсон эхчүүд босч, алхаж байгаа бөгөөд хэдэн өдрийн дараа эмнэлгээс гарах юм.
Шведэд хүүхэд төрүүлэх насны 2000-3000 эмэгтэй умайн асуудлаас болж хүүхэдтэй болж чаддаггүй байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ