Түргэн тусламжийн төв иж бүрэн тоноглогдсон автомашинтай болов

img

Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглогдсон “В” зэрэглэлийн автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр боллоо. Уг автомашин нь зам тээврийн ослын үед өвчтнийг эмнэлэгт хүргэхэд хэрэглэгдэх эмнэлгийн бүхий л төрлийн тусламжийг шуурхай үзүүлж чадах тоноглолтой юм. Тус төвийн автомашин нь хагас тоноглолтой байсан бөгөөд энэхүү машиныг хүлээн авснаар шуурхай ажиллах боломжийг нэмж байна. Машин гардуулах ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн дэд захирал Том Хүрлеи, МСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү нарын албаны хүмүүс болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, ажилчид оролцсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asdfgh:
Ashig saitai uildverleliin tusuld 120 say tugrugny hurungu oruulalt haij baina. Utas: 99240190
2012-09-20