
Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр ирэх сарын 2-нд тохиож байна. Энэ өдөр “Энхтайваны бэлэг” сангаас Төв цэнгэлдэх хүрээлэнд найман мянган хүнийг хамарсан гэрэлт зул хөөргөх ёслолыг зохион байгуулна.
Энэхүү үйл ажиллагаа нь 2008 оноос хойш жилд ганц удаа бурхан багшийн дүйчин өдрөөр зохион байгуулагдсаар ирсэн билээ. Энэ удаагийн гэрэлт зул хөөргөх ёслолын талаар “Энхтайваны бэлэг” сангийн тэргүүн С.Пүрэвсүрэн “Энэ удаагийн гэрэлт зул хөөргөх ёслолыг улс орон, түмэн олныхоо эв нэгдэл, энхтайваныг бэлгэдэж зохион байгуулж байгаагаараа онцлог.
Зул хөөргөх ёслолын үеэр хүмүүсийн шивнэсэн хүсэл, бодсон сайхан үйл бүхэн сэтгэлчлэн бүтдэг. Хөөргөх зулыг Тайландаас захиалж авчирч байгаа. Энэ зул нь байгальд хор нөлөөгүй бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангасан” гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ