“Робстен” эргэн нийлж магадгүй

img

“Харуй бүрий” кино болон амьдрал дээрээ ч хосууд болох Кристен Стюарт, Роберт Паттинсон хоёрыг үзэгч фенүүд нь Робстен хэмээн дууддаг. Энэ сарын эхээр “Цасангоо ба анчин” кинонд хамтран ажилласан найруулагчтайгаа холбогдож хайртыгаа гомдоосон Кристен Роберттой эргэн нийлэхийг хүсч буйгаа түүний хувцас, хэрэглэлийг байнга өмсөж зүүн батлаж байх шиг харагдсан. Тэгвэл хосууд өнгөрсөн амралтын өдрүүдээр уулзсан бөгөөд удаан хугацаанд ярилцсан гэнэ. Тэднийг бие биегүйгээрээ амьдарч чадахгүй их хайртай, эргэн нийлэх байх хэмээн найзууд нь таамаглаж буйгаа “People” сэтгүүлд ярьжээ. Мөн тэднийг Лос Анжелес дэх гэртээ хамтдаа нүүн орох гэж байгааг эх сурвалж бичжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ