
УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь учир дутагдалтай байгаагийн гол шалтгаан нь хуулийг сурталчлах ажил дутмаг явагдаж байгаатай холбоотой хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей үзжээ.
Зургаа дахь удаагийн парламент байгуулагдсанаас хойш хоёр сарын хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо өдөр шөнөгүй ажилласан гэнэ. Өнгөрсөн хугацаанд тус байнгын хороо нийтдээ есөн удаа хуралдаж 16 асуудал хэлэлцсэн байна. Есөн хуулийн төсөл баталж, зургаан УИХ-ын тогтоол баталжээ.
Эдгээрт УИХ, Засгийн газрыг бүрдүүлэх, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу Орон нутгийн сонгууль зэрэг олон чухал асуудлыг шийдсэн байна. Мөн "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 2012 оны төсвийн тодотгол зэрэг чухал хуулийг баталсан аж.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ