Вэнь Жиабао сүүлийн удаа ЕХ-ны дээд уулзалтад оролцоно

img

Хятадын төрийн зөвлөлийн дарга Вэнь Жиабао ЕХ-БНХАУ-ын дээд уулзалтад оролцох гэж байна. Энэ оны төгсгөлд хятадын төрийн удирдлагууд халаа сэлгээ хийх учир энэ нь түүний сүүлийн удаагийн дээд уулзалт байх юм. Брюссельд болох энэхүү уулзалтаар Вэнь Европын холбооны дээд тушаалтнууд болох ЕХ-ны зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпей болон Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд комиссар Кэтрин Эштон нартай уулзаж эдийн засгийн асуудлаар ярилцах төлөвтэй байна. Үүний өмнө Бээжин Европын эдийн засгийн удаашралтад санаа зовж байгаагаа илэрхийлэн тусламж санал болгосон юм. Вэнийг Хятад-ЕХ-ны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Түүний есөн жилийн эрх барих хугацаанд хоёр талын худалдаа дөрөв дахин нэмэгдсэн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

т:
Монгол-д ирэхэд нь харж байлаа, жирийн мөртлөө төрийн хүн шүү
2012-09-20