Хяналт шалгалтын онцгой нөхцөл зарлав

img

Нийслэлийн хэмжээнд барилга үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж, хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан МХЕГ-ын дарга Р.Содхүү хяналт шалгалтын онцгой нөхцөл зарлаж дараах тушаалыг гаргажээ. Нийслэлийн хэмжээнд барилга үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж, хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3.1, 9.3.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:  Нэг. Барилга, дэд бүтэц, техник, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалтын онцгой нөхцлийг Нийслэлийн хэмжээнд 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатайгаар зарлан тогтоосугай. Хоёр. Хяналт шалгалтын онцгой нөхцлийн үед авах арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах Комиссыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Дарга  Д.Гүньбазар /дэд дарга/ Гишүүд  С.Заяадэлгэр /Тамгын газрын дарга/, Д.Жаргал /Дэд бүтцийн хяналтын газрын дарга/, Г.Эрдэнэтөгс /Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, /М.Ням-Очир /НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч/ Гурав. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга, дэд бүтэц, техник, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт татан төвлөрүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж, шуурхай зохион байгуулан ажиллуулсугай. Дөрөв. Нийслэлийн хэмжээнд баригдаж буй нийт барилгуудыг хамруулан нэгдсэн удирдамжтай шалгалтыг 10 хоногт багтаан хийсүгэй. Тав. Онцгой нөхцлийн үед хийгдэх шалгалтыг удирдамжийн дагуу үнэн зөв, шуурхай, хариуцлагатай гүйцэтгэж, шалгалтын дүн, арга хэмжээний саналыг боловсруулж, Даргын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Комисст /Д.Гүньбазар/-т үүрэг болгосугай. Зургаа. Барилга, угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих үйл ажиллагааг хуулийн хүрээнд чангатгах, аттестатчилал явуулах шаардлагыг БХБЯ-нд хүргүүлсүгэй. Долоо. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, дотоод хяналтыг чангатгах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг нийт барилга, угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн удирдлагууд, холбогдох төрийн байгууллага, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай. Найм. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах сургалт, семинари, уулзалт, хурал зохион байгуулах, олон нийтэд мэдээлж сурталчлах бүх төрлийн арга хэмжээг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулахыг Комисст /Д.Гүньбазар/-т үүрэг болгосугай. Ес. Тушаалын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Комисс /Д.Гүньбазар/, Тамгын газар /С.Заяадэлгэр/-т үүрэг болгосугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Zuv, ingej hariutslagagui nuhduuded tsochroo uguhgui bol hunii amiar toglosoor bn shu
2012-09-21
naraa:
Ene heden darga odoo ingej aahilj baisnaas yadaj onovchtoihon huuli sanaachilchihbal yadaj uursdud n yal bagatai baimaar. Odoo ih barilgiin ajliig yavuulahgui baahan shalgalt ene ter geed buun gatsaa uusne. Tuunii orond ter barilgiin guitsetgegch chadna geed hunii hurunguur yum hiij baij osoliin bolon busad holbogdoh hundreltei nuhtsel uusgevel uursduu tuunees uuseh buh hariutslagiig hurungu har tolgoigooroo hariutsah orchin uusgeh yum bol yadaj busdaas uraldaj hyamdaar hiih geed baasan deeree halitarch suumaargui dee. Tegvel mash turgen hugatsaand ajil hyanalttai yavagdah bolno. Buh guitsetgegchuud hudulmur hangaalaliig uursduu nen terguund avch anhaarah bolno bish uu.
2012-09-20
үнэнхүү:
хүүе ямар инээдэмтэй юм бэ! Урьд нь онцгой бус, хяналт шалгалт сул байсан болж таарч байна уу! Энэ бол онцгой байдал огтхон ч биш, зүгээр л хийх ёстой ажлаа л хийх гэж оролдож байна гэсэн үг. Энэ тушаалд заасныг хийнгүүт осол гарахаа байчих юм гэнээ хэ.хэ. Тэгснээс зѳвшѳѳрѳлгүй барилгуудыг нураавал хийслэлчүүдэд нэн хэрэгтэый байна.
2012-09-20
zochin:
38-r surguuliin zahiaral abgai yamar uls toriin toloo suragchid aa gemt heregt turhirch bn ter abgai songuuliin horoond ajillasan yum gene. 38-r surguuliin huuhduud busad surguuliin huuhdiig shoglosnii toloo zahirald ni gomdol meduulehed tantai bi haritsahgui manai hayag deer iluu hun bna gej songuuliar hasuulaad baisan biz dee 18 nas hureegui huuheded eruugiin hereg uusgedeggui yum yabaad zargald hemeen huuhduud ee turhirsan bh yum.songuuliin ogoh nersiin jagsaaltand iluu hun bh ni ter huuhend yagaad tiim ih heregtei baisan yum bol bulhai hiij chadaagui daa amia gartal horsoj hunii nyalh huuhdiig hurtel gemt heregt tatan oroltsuulah oroldlogo hiij baigaa iim bol oo zahiral surgan humuujuulegch hun iim bj boloh uu
2012-09-20
ЗОчин:
Мэргэжлийн хяналт байнга л ОНЦГОЙ нөхцөлд ажилладаг байх ёстой болохоос биш цэргийн үйл ажиллагаа мэт ийм хачин тушаал гаргах ч гэж дээ
2012-09-20
иргэн:
"Хяналт шалгалтын онцгой нөхцөл" сүртэй нэртэй шалгалт вэ. Энэ сүржин нэртэй шалгалт зарлаж байгаагаас нь үзэхэд энэ байгууллага ажлаа хангалтгүй хийж байснаа хүлээн зөвшөөрчээ. Ниргэсэн хойно нь хашгарах гэдэг л энэ дээ. МХЕГ дарга нарын ярьж байгаагаар Хуулиа хэрэгжүүл гэж шаардах эрхгүй МХЕГазар шалгалт хийгээд ч яадаг юм бэ. Зөрчилгүй барилгад шалгалт хийвэл хууль зөрчсөн хэрэг болно гэж МХЕГазрын дарга Содхүү ярьж байх юм. Зөрчилтэй эсэхийг чинь шалгаж үзэж байж л мэднэ биз дээ.
2012-09-20