
Энэ сарын эхээр Саппорогийн тойрог, нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд осол гарч 12 настай охин амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд хариуцлага тооцож, огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-д хүргүүлсэн. Харин нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан өчигдөр болж олонхийн саналаар Засаг дарга Л.Амгаланг огцруулах үндэслэлгүй хэмээн үзсэн байна.
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажлын хэсэг томилон ажиллаж, ийм хэрэг гарсан нь Монгол улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Барилгын тухай хууль”-д ч аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг, хариуцлага тодорхой тусгагдаагүй, хуулиудын хоорондын авцалдаагүй байдал, мэргэжлийн байгууллагуудын үндсэн чиг үүргээ биелүүлэх эрх зүйн нөхцөл дутмаг байснаас биш яг тухайн шатны Засаг даргад хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт гаргаж, улмаар ИТХ-аар дээрх шийдвэрийг гаргажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ