Баянхошууны чиглэлийн автозамыг хаана
Зам засварын шинэчлэлтэй холбоотойгоор Баянхошууны тойргийн уулзвараас 7-р хорооны гарц хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас 27-ны 23:00 цаг хүртэл хязгаарлахаар боллоо. Учир нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж байгаа юм. Автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг "Хувай Монголиа" ХХК гүйцэтгэнэ. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ