МҮОНТ нээлттэй өдөрлөг зарлажээ

img

Монголын зурагт радиогийн түүх бичигдэж эхэлсэн он жилүүдээс хойш телевизийн урлагийн түүх монгол гэх Азийн цээжин дэх нүүдэлчдийн соёл иргэншил, сэтгэхүйн цар хүрээгээр  хуудсаа зузаатгаж, дуу дүрсний гайхамшиг, мэдээ мэдээллийн хязгааргүй их орчилд нэвтрэн орсон 45 жилийн түүх өдгөө Монголын телевизийн урлагийн хөгжлийн түүх болсон юм. 9-р сарын 27-нд 45 жилийнхээ ойтой золгож байгаа МҮОНТ ойн ажлынхаа хүрээнд 9-р сарын 22-ны Бямба гаригт үзэгч олонд үүдээ нээж бүтэн өдрийн турш нээлттэй ажиллах гэж байна. Энэ сарын 22-ны Бямба гарагт 12-16 цагт МҮОНТ–ийн нийт уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд, захиргаа аж ахуйн нэгж гээд хамт олноороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болно. Энэ өдөр үзэгч олон ер нь хүссэн хэн бүхэн манай телевизэд зочилж үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ монголд телевизийн урлаг хөгжсөн он жилүүдэд техник технологийн тухай түүхэн музейг үзэж сонирхохын зэрэгцээ үзэгч олны өмнө нээлттэй ажиллах микрофоноор дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, цэнхэр дэлгэцийн танил хөтлөгч, редакторуудтай зургаа татуулах, шууд нэвтрүүлэгт оролцох мөн олон нийтийн статустай телевизийн санхүүгийн зарцуулалт тайлантай танилцах гээд олон сонирхолтой хөтөлбөрийг бид бэлдэж байна. Хэдийгээр МҮОНТ нь улсын онцгой хамгаалалттай бүс ч гэлээ зөвхөн энэ өдөр татвар төлөгч, хураамж төлөгч иргэн хувь хүн албан байгууллага, олон нийтийн байгууллага гээд өдөрлөгт оролцож МҮОНТ ээр аялах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй ажиллах юм. 9-р сарын 22 ны Бямба гарагт 12-16 цагт МҮОНТ-ийн 45 жилийн ой угтаж зохион байгуулж байгаа Нээлттэй өдөрлөгт оролцохоор ирэх үзэгч та иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттайгаа ирэх ёстой. Учир нь МҮОНТ- бол улсын онцгой хамгаалалттай обьект учир таны бичиг баримтыг шалгаж байж дотогш нэвтрүүлэх үүрэгтэй ажиллана. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж олон нийтэд мэдээ мэдээллийг түргэн шуурхай шударга хүргэх үүрэгтэй МҮОНТ ийнхүү нээлттэй ажилласнаар зөвхөн өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулаад зогсохгүй монгол улсын хөгжлийн түүхийн 45 жилийг дүрс дуутай нь хадгалан авч үлдсэн баялаг сан бүхий өөрийн Алтан фондноосоо үзэгчдэд нээлттэй үзүүлэхээр бэлтгэж байна. Монгол Улсын 45 жилийн түүхийг агаарын цэнхэр долгионоор дамжуулан ард түмэндээ хүргэж ирсэн МҮОНТ өнөөдөр 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр өдрийн 17 цагийн тогтмол нэвтрүүлгийг үзэгчдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан бэлтгэн хүргэж байна. Цэнхэр дэлгэцийн ард өрнөх амьдралтай танилцаж, манай тв ийн нэвтрүүлгийн талаарх санал хүсэлтээ нээлттэй хэлэх боломжийг эдлэх,  олны танил хөтлөгч, нэтрүүлэгч, редакторуудтай биечлэн уулзах, хүсвэл нэвтрүүлэг хөтлөх, нэвтрүүлэгт оролцох бүх боломжийг бүрэн нээж өгсөн Нээлттэй өдөрлөгт үзэгч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Нээлттэй өдөрлөгт оролцох хүсэлтэй хэн бүхэн МҮОНТ-ийн Олон Нийттэй харилцах албаны 328334 дугаарын утсаар урьдчилан бүртгүүлээрэй. Хүний оюуны хэрэгцээ хязгааргүй, хөгжлийн хурд нь  эрчээ авахын хирээр телевизийн техник технологи үсрэнгүй хөгжсөөр байна. 45 жилийн түүхтэй ууган телевиз нийтлэл нэвтрүүлгүүд олон нийтийн дэмжлэг, сэтгэлийн эрчээр өдрөөс өдөрт хөгжин дэвжиж дэлхий ертөнц, монголын уудам тал нутагт тархан суурьшсан бүх монголчууддаа эх орны гал голомт нийслэл Улаанбаатар хотоос агаарын цэнхэр долгионоор цаг хугацаа орон зайг өртөөлөн туулсаар нэгэн зүгт нэгэн чигт хандуулсаар байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haliun:
huduu oron nutgar gardag gants televiz teheer burhan boloochiin emegnel, ajild avah zariig tanai zuragtar zarlaj yavulj baih ni zuitei boluu yagad geheer hamaatan sanad ah duu nar ni huduu sumd amdarch bdag tul ted medeelel shurhai hurne mun ajliin zariig huduu nii humuus sonsoh ni chuhal baimar bna
2012-09-21