Жуковын замыг өнөө орой хаана

img

Өнөөдөр орой 22.00 цагаас эхлэн Зүүн 4 замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг хаах юм байна. Энэ хэсгийн замыг долоо хоног хааж, суурийн доод үе, буталсан чулуун суурь, хоёр үе асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэх юм. Цаашид урд ба хойд урсгалыг хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй байгаа юм байна.  "Ялгуусан" компанийн гэрээ байгуулан ажиллаж буй уг зам барилгын ажлыг ирэх жилийн есдүгээр сар хүртэл хийх юм. Энэ онд Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийг шинэчилж, ирэх онд Офицеруудын ордноос тролейбусны эцэс хүртэлх замын зорчих хэсэг, нийт замын уртад явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ