Компьютерын "смайлик" 30 жилийн ойгоо тэмдэглэв

img

Интернэт хэрэглэгчдийн товч хэлэнд давхар цэг :, зураас -, хаалт  -) гэсэн дүрсээр тэмдэглэдэг болсон “Инээмсэглэж байгаа  нүүр” юмуу “смайлик” 30 жилийн ойгоо тэмдэглэлээ. Интернэт инээмсэглэлийг  Америкийн Пенсильвани муж улсын Питтсбург хотын Карнеги Меллоны их сургуулийн компьютерын сургуулийн профессор Скотт Фалман интернэт хэрэглэгчдийн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх хэрэгсэл болгон 1982 онд зохиожээ. Өнөөдөр ямар ч хэрэглэгч инээмсэглэлийг :-) гэсэн тэмдгээр, харин сэнтгэл дундуур байдлыг :-(  гэсэн тэмдэгээр илэрхийлдэгийг мэднэ. Эхлээд “смайлик”-ийг их сургуулийн ажилтнууд л хэрэглэж байсан боловч  удалгүй бусад эрдэм шинжилгээний байгууллага, сургуульд түргэн зуур таржээ. Интернэтийн дүрс тэмдэгийг хэрэглэгчдийн тоо олшрохын хэрээр улам өргөн тархсан байна. Фалман 35 жил эрдэм шинжилгээний ажил хийх хугацаандаа хиймэл оюун ухааныг судлах, ямар нэг зүйлээр дамжуулан харьцах салбарт зөндөө судалгаа хийсэн ч чухамхүү  “смайлик”-ийг зохиогчийн хувиар нэрд гарчээ. Энэ шинэ сэдлийн  амжилт нь түүнийг бүтээгчийг ч гайхшруулсан байна. “Арван минутын дотор  миний зохиосон дэлгэцэн дээрх богинохон  мэдээнээс дэлхийгээр нэг тархсан үзэгдэл бий болж байгааг харах нь үнэхээр гайхалтай” гэж тэр хэлсэн байдаг. Графикийн тэмдгүүдийн янз бүрийн хувилбараар зохиосон нэлээд хэдэн арван төрлийн “смайлик”-ийг өнөөдөр интернэтээс харж болно. Харин Питттсбургийн компьютерын сургууль компьютерын техник хэрэглэн харилцах явдлыг боловсронгуй болгох боломж олгож буй гарамгай шинэ сэдлийн “Smiley Award” шагналыг “смайлик”-ийн төрсөн өдөр гардуулах болсоор таван жил болж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ass:
:-)
2012-09-21