Байнгын хорооны гишүүд ГХЯ-нд уулзалт хийв

img

Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг  өчигдөр Гадаад харилцааны яаманд урьж уулзалт ярилцлага хийжээ. Уулзалтад УИХ-ын АБГББХ-ны дарга Ц.Цолмон, гишүүн Л.Цог, Д.Бат-Эрдэнэ, Б.Болор, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, С.Оюун, О.Баасанхүү нар болон УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Оюунхорол нар оролцсон байна. Уулзалтын үеэр тус яамны зарим удирдах ажилтан яамны үйл ажиллагааг товч мэдээлж, Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны холбогдох асуудлаар байр суурийг танилцуулжээ. Мөн оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлж, харилцан санал солилцсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ