
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 23 настай охиныг хүчиндэж, хэрцгийгээр хөнөөсөн Ж.Нэргүйг шүүх анхан шатны шүүх хурал болж байна.
Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алимаа, хохирогчдын ар гэрийнхэн болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцож байгаа юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар танхайн сэдлээр хүний амь нас хөнөөсөн хэргээр шүүж байгаа. Гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгэх аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ