
Apple компани өөрсдийн бодлогын дагуу Google-ийн газрын зураг харуулах хэрэглээний программ буюу “Google Maps” аппликейшнээс татгалзаж, өөрийг бүтээх тухайгаа зургадугаар сард мэдэгдэж байсан. Тэдний газрын зураг бүхий шинэ программ хангамж нь шинэ iPhone 5 утсанд суулгагдсан бөгөөд бусад iPhone хэрэглэгчид Apple-ын “App Store”-оос программаа шинэчлэхдээ хүчээр татан авах юм.
Гэхдээ шинэ программын ажиллагаа хэрэглэгчдийн сэтгэлд хүрэхгүй байна. Нарийвчлал муу, зарим байршлыг буруу оруулсан хэмээн бухимдах хэрэглэгчид олон байгаа аж.
App Store-т одоогоор Google Maps аппликейшн байхгүй ч хэрэглэгчид веб хөтчөөр дамжин орох боломжтой байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ