
Хаа сайгүй вип үйлчилгээ нэвтэрсэн энэ цагт хамтлаг дуучид өөрсдийнхөө чансааг танилцуулах зорилгоор вип арга хэмжээг ч мөн зохион байгуулах болжээ. Хөгжим бүжгийн коллежид байхаасаа хамтлаг болон уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Анир”студийн дэргэдэх "Увертюра" хамтлаг мөн ийм арга хэмжээг энэ сарын 29-нд зохион байгуулахаар болжээ.
Анхныхаа цомгийг хэвлэлтэд явуулсан залуус цомгийн баяр болон хамтлаг байгуулагдсны гурван жилийн ойн баяр гээд хэд хэдэн баярыг давхардуулан тэмдэглэж хэвлэл мэдээллийнхэн болон өөрсдийн найз нөхдийн хүрээнд тоглолтоо хүргэхээр завгүй ажиллаж байгаа гэнэ.
Ямартай ч төрийн наадмын нээлтийг хийж, анхны дуугаа хориглуулж, төрөл бүрээр уран бүтээл туурвиж олз омогтой адтай, одтой яваа залуус анхны гэсэн тоглолтоо “вип” хэмжээнд хийх нь тодорхой болжээ. Дашрамд дуулгахад, тус хамтлагийн гураван жилийн ой ирэх сарын 06-ндболох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ