
УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн биелэлтийг хянан шалгах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг өнгөрсөн хоёр өдөр Мэргэжлийн хянгалтын ерөнхий газар, нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар ажиллаж, барилгын үйлдвэрлэлд ажлын хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын стандарт, дүрэм журмыг чангатгах зорилгоор онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоох үүрэг даалгавар өгсөн байна.
Энэхүү үүрэг даалгаврын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын хяналт шалгалтын онцгой нөхцөл байдлыг тогтоожээ.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ