Оюутнууд цусаа өгч байна

img

МУБИС-ийн  оюутнууд өнөөдөр сургуулийнхаа Б байрны номын санд сайн дураараа цусаа өгч байна. Тус сургууль дээр  цус авах ажлыг  Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн эмч зохион байгуулж байгаа юм.

Тус төвийн  их эмч Р.Энхтуяагийн хэлж буйгаар "Өдөрт 100 хүнээс цус авах нормтой боловч өдөрт 70-80 орчим хүн л цусаа өгдөг. Нэг удаагийн өгсөн цус гурван хүний амийг авардаг” гэв. Тус төвийн цусны хэрэгцээг ихэвчлэн цэрэг, оюутнууд хангадаг гэж байна.

Хүнээс нэг удаа цус авахдаа 350-400 грам цус авдаг юм байна. Энэ цусаар бэртэж гэмтсэн, цус яаралтай хэрэгтэй байгаа гурван хүнд ашиглаж амийг нь аврах боломжтой. Эрэгтэй хүн цусаа бэлэглэсний дараа хоёр сар, эмэгтэй хүн гурван сарын дараа дахин цусаа бэлэглэж болно.

Донор болж эрдэнэт хүний амийг аврах сонирхолтой хүмүүс Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвд ирж цусаа бэлэглэж болох юм. “Муу цус гэж байхгүй. 17-60 насны, урьд өмнө шар өвчин тусч байгаагүй бүх хүн донор болох боломтой” гэж эмч нар ярьж байна. Ч.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Uls turjij hen neg etgeediig hamgaalj jagsaj baihaar boditoi ene met ard irgeddee heregtei uils hiij baigaa outnuuddaa bayrallaa.Ulzii buan chin delgereh boltugai
2012-09-22
ERTERER:
WWRWR
2012-09-21
bhuijhji:
Ashig saitai uildverlelyn tusuld 120 say tugrugny hurungu oruulalt haij baina. Utas: 99240190
2012-09-21