Ж.Нэргүйд 20 жилийн хорих ял оноов
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 23 настай охиныг хүчиндэж, хэрцгийгээр хөнөөсөн Ж.Нэргүйд анхан шатны шүүхээс 20 жилийн хорих ял оноолоо. Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алимаа, хохирогчдын ар гэрийнхэн болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцсон юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар танхайн сэдлээр хүний амь нас хөнөөсөн хэргээр яллаж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцлоо Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ