
Дамбын Хишгээгийн том хүү Укатай үерхэж, энэ сард хуримаа хийхээр товлосон дуучин Т.Номин буюу Мино их л аз жаргалтай яваа. Өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэлээд хугацаанд нууцалсан хайртай залуугаа олонд танилцуулж, дотно мөчөөсөө хүртэл хуваалцсан түүний зургийг хараад залуус ам сайтай байсангүй. Бэлтэй эрийн эрх хүүг дагаж, Дундговьд хүртэл наадаж байгаад ирсэн Мино сарнай цэцэгс дунд умбаж, хайрын үнсэлтэд хэрхэн мансуурч байгаа зургаа олон нийтэд дэлгэснээр нэлээд хэл аманд өртөх нь тэр. Юун хуримаа хүлээн догдолж буй сүйт бүсгүй манатай. Загварын тайзнаас холдон мөнгөтэй эрчүүдтэй нэр холбогдож, “Sound of Kiss” хамтлагаа орхисон чамгүй урт түүхтэй түүнийг энэ удаад ч хайр дурлал бус хадмынхаа хөрөнгөнд “дурласан” гэх шүүмж дагасаар. Дуу гэхээр олигтой уран бүтээл байхгүй хэдий ч шоу тоглолт алгасдаггүй дайчин зан, элдэв сенсааци зэргээрээ илтэд танигдсан Мино саяхан “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын эцэг нэгтэй дүү болох С.Амарбаясгаланттай цуг “Хатариш” дууг орчин үеийн хэв маягт оруулж дуулснаараа мартагдах шахсан нэрээ дахин сануулсан. Улмаар Солонгос улсад болсон нэгэн тэмцээнээс “Шилдэг стильтэй дуучин” өргөмжлөл хүртсэн гээд л сонин ихтэй яваа тэрбээр ийн мөрөөдлийн залуугаа олж, мөнгөөр туйлах шиг болж буй аж.
Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ