Кейт Миддлетоны ихэр
Их Британийн сүлжээ ресторанд ажилладаг 32 настай Хайди Аган Кембрижийн гүнгийн авхайтай тун ч төстэй төрхтэй юм. Цэнхэр нүд, бор үстэй Аган "гүнгийн авхайн хуулбараар" ажиллахаар зөөгчийн ажлаасаа гарсан гэнэ. Цагийн 10 хүрэхгүй доллар авдаг байсан тэрээр нэг удаа олны өмнө гарахдаа л 1000 доллар авах юм. Түүнд ирсэн хамгийн хачирхалтай хүсэлт нь хунтайж Уиллиам болон Хатан хаан Элизабеттай адилхан харагддаг "хуулбарууд"-тай твистер тоглож байгаагаар зургаа авахуулах байсан гэнэ. Өнгө өнгийн бөмбөлөг дээр биеийн аль нэг эрхтэнээрээ ээлжлэн хүрдэг энэ тоглоомыг эрхэм дээдсүүд тоглож байгааг олон нийт харахыг их сонирхох нь мэдээж юм. Түүний ажилд орсон "Susan Scott Lookalikes agency" хэмээх алдартай хүмүүстэй адилхан хүмүүсийг ажиллуулдаг товчоонд Кейттэй адилхан 21 бүсгүй байдаг байна.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ