Сэр Алекс тэтгэвэртээ суух болоогүй
"Манчестер Юнайтед" багийн дасгалжуулагчаар 24 дэх жилдээ ажиллаж буй Сэр Алекс Фергюсон мөдхөн 69 насны босго давах ч тэтгэвэртээ суух бодолгүй байна. Тэр саяхан “Улаан чөтгөрүүд”-ийг хамгийн удаан хугацааны турш удирдсан дасгалжуулагчийн сунгаанд Сэр Мэтт Басбигийн амжилтыг гүйцсэн юм. “Нас ахих тусам тэтгэвэртээ суух тухай бодол улам хүчтэй болж ирэх юм. Гэхдээ бие чинь гүйцэхгүй болж буйг мэдэрсэн үедээ л багаа орхих хэрэгтэй. Харин миний бие гойд сайн байна” гэж Сэр Алекс ярив. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ