
Нийтийн дууны ертөнцөд “Хоёр дахь Баясгалан” хэмээн нэрлэгдсэн дуучин Э.Чулуунчимэг тун удахгүй ээж болох гэж байгаа. Хайрын дуугаа хамтарч дуулдаг Б.Болд гэх даруухан залууг заяаныхаа ханиар сонгосон тэрбээр гэр бүлийн амьдрал зохиож, ээж болох гэж байгаадаа ихэд сэтгэл хангалуун суудаг гэсэн.
Тиймдээ ч хослон дуулсан хайрын дуу, уран бүтээлийн дээж, зургийн цомгоо фэнүүддээ харамгүй дэлгэх дуртай. Э.Чулуунчимэг эхний үед ээж болох гэж буй тухайгаа ихэд нууцалж байсан ч, өдрөөс өдөрт хэвлий нь томорч байгаа энэ цагт бусдын нүднээс хол байх гэж тэгтлээ хичээхээ больсон байна.
Хайртай залуугаа хөтлөн, хамтдаа их л романтик явах болсон дуучин хосыг мэргэжил нэгтнүүд нь “Бие биеэ олсон сайхан хос шүү. Тэр Чулуунчимэг ямар хөөрхөн, өхөөрдөм харагдаж байна аа. Ээж болох нь дөхөх тусам улам ч сайхан харагдаж байна” гэж ярилцсан бөгөөд тэдэнд урмын үгс, сэтгэлийн дэм байнга өгч буй юм билээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ