Гишүүн орнууддаа илгээлт явуулжээ

img

НҮБ-аас 1911 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энхтайвны өдөр болгон тунхагласан. Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова гишүүн орнууддаа илгээлт явуулжээ. Тус илгээлтэд "...ЮНЕСКО-гийн хувьд энх тайван бол бүх нийтийн боловсролыг  хүн бүрт хүртээмжтэй хүргэхээс эхлэх бөгөөд  ялангуяа охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг анхаарах хийгээд соёлын олон төрөл зүйлс,  тэдгээрийг сурталчлах хамгийн бүтээлч, шинэлэг санааг  дэвшүүлэн хэрэгжүүлэгч нь байх ёстой. Бүх нийтээрээ тайван, тогтвортой байдлаа хадгалахын тулд аливаа улс орнууд дуу нэгтэйгээр энх тайвны төлөө хүчин зүтгэх хэрэгтэй. Ингэснээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, харилцан бие биенээ сонсох эрх нээгдэнэ. Хэн бүхэн илүү сайхан ирээдүйг төсөөлөх эрхтэй төдийгүй түүнийгээ биелүүлэх чадамжтай. Иймд бүх нийтээрээ тогтвортой хөгжлийг хангах Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэхийг уриалж байна" гэжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ