Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадын сэтгэл зүйчдийн сургалт боллоо

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйчдийн нэгдсэн сургалтыг 2012 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Хорих анги дахь сэтгэл зүйн үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйчдийн санал хүсэлтийг харгалзан, “Хорих байгууллага дахь сэтгэл зүйн ажлын уламжлал, онцлог”, “Хорих байгууллагын сэтгэлзүйн ажлын зорилго, хэрэгцээ шаардлага, дэмжлэг туслалцаа”, “Хорих байгууллага дахь сэтгэл зүйн судалгааны арга зүй, сан бүрдүүлэлт”, “Хоригдогсдын гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээг зохион байгуулах”, “Харилцааны ур чадвар, өөдрөг сэтгэлгээний хүч”, “Хорих байгууллага дахь нийгмийн ажил, сэтгэл зүйн үйлчилгээний уялдаа холбоо ба гадаадын зарим орны туршлага”, “Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүйн онцлог, ангилал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйлчилгээний стандарт” зэрэг сэдвийн хүрээнд лекц семинар, дадлагын ажил хэлбэрээр сургалтыг явуулсан.

Мөн “Хорих байгууллагын сэтгэл зүйн ажлыг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл”  сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийж, сэтгэл зүйч бүр өөрийн хийж буй үйл ажиллагаа, ажлын онцлог, цаашдын зорилго, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар урьдчилан боловсруулсан илтгэлийг ирүүлж танилцуулсан ба сургалтанд хамрагдсан сэтгэл зүйчдэд сургалтын гэрчилгээ олгох юм.

Сургалтын багшлах бүрэлдэхүүнд Дотоод хэргийн их сургуулийн багш, хурандаа Ю.Сэрсэнжав, ахлах мэргэжилтэн н.Одончимэг, Улаанбаатар дээд сургуулийн гэр бүлийн судалгааны төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил, Улаанбаатар их сургуулийн багш Т.Мөнхдалай, “Зарц удирдагч сан” төрийн бус байгууллагын тэргүүн, лектор Д.Баяраа нар тус тус хамтран ажиллалаа. Сэтгэл зүйчдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус сургалтад хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж буй 25 сэтгэл зүйч оролцож, өөрсдийн үйл ажиллагааны онцлог, арга барилын талаар харилцан туршлага солилцож, цаашдын үйл ажиллагааныхаа бодлого, чиглэлийг тодорхойлсон ач холбогдолтой сургалт боллоо.

       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ