Цаасны мэргэжилтэн сургалт явуулна

img

ЮНЕСКО-гоос “Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалах нь: Зүүн азийн цаас хийх арга барил, цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж ирсэн уламжлал, арга зүй 2008-2012” төслийн хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд  “Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт онол практикийн сургалтыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Гёте Институт хамтран Монголын Бурхан Шашинтны Гандантэгчинлэн хийдэд зохион байгуулах гэж байна. Сургалт энэ сарын 24-нд эхлэх ба ЮНЕСКО-гийн олон улсын цаасны мэргэжилтэн Дирк Перлманы удирдлаган дор 10 дугаар сарын 03-ныг хүртэл явагдах юм. Уг сургалтад Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Үндэсний Номын Сан, Үндэсний Архивын Ерөнхий Газар, Соёлын Өвийн Төв, Хүүхдийн номын ордон, Төв Гандантэгчэнлин хийд болон Чойжин ламын сүм музей  зэрэг байгууллага оролцоно. Өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан сургалтаар Гандантэгчинлэн хийдийн номын санд хадгалагдаж байсан мөөгөнцөртсөн судруудыг олон улсын мэргэшсэн сэргээн засварлагчдын зааврын дагуу цэвэрлэх ажил эхэлсэн байна. Харин энэ удаагийн сургалт гэнэтийн аюул гамшгийн үед бэлэн байх, гэнэтийн аюул гамшгаас урьдчилан сэргийлэх болон гэмтэж муудсан баримтат өвд усан цэвэрлэгээ хийх арга зэрэг сэдвийн хүрээнд явагдах төдийгүй сэргээн засварлах ажлуудыг мэргэжилтнүүдийн хамт хийж гүйцэтгэхээр болжээ. Д.Цэцэг        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.mun borluulagch ajild awna..utas 91915043 91914197
2012-09-21