Авто инженер, текникийн ажилтнууд сургалтад хамрагдлаа

img

“Билштайн Монгол” компани 2010 оноос ХБНГУ-ын Thyssen Krupp Bilstein Tuning GmbH компанийн автомашины амортизатор болон пүрш, дагалдах сэлбэгийг албан ёсоор Монголын зах зээлд борлуулах эрх авч, ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэ удаа тус компани Монголын авто инженер, текникийн ажилтнуудад нээлттэй мэргэжлийн сургалт, мэдээлэл, зөвлөгөө үнэгүй өглөө. Өчигдөр “Континентал” зочид буудалд болсон уг сургалтыг “Билштайн” компанийн дэд захирал Волкер Вегерхоф, Азийн салбарыг хариуцсан захирал Мартин Хайер нар гардан явуулснаараа онцлог болсон. Дашрамд дурьдахад, дээрх сургалтад “Моннис моторс”, “Делта моторс”, “Таван богд моторс”, “Авто плаза-2”, “Автолинк”, “Бодь автомотив”, “Авто плаза Flying car”, “Алтайн хүдэр”, “IT”, “Bummer” компаниуд болон төр засгийн газрын авто баазын мэргэжилтнүүд оролцсон юм. Сүүлийн үеийн амортизатор, пүршний дэвшилтэт хөгжил, технологи, стандарт угсралтын талаарх нарийн мэргэжлийн энэхүү сургалт хамрагсадын зүгээс өндөр үнэлгээ авч чадлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene zamiin engineeruud gej mongold baidag ymuu baidaggui ym bitgii bicheed bai
2012-09-21