
Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг өчигдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээний хэрэгжилтийг хангах, 10 дугаар сарын 24-нд НҮБ-ын өдрийг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцсон байна.
Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон олон улсын бусад байгууллагын зүгээс манай улсын ардчилсан засаглалыг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ