Нян устгагч тоос сорогчыг бэлэг болгон өглөө

img

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Саммит” ХХК нь өөрийн PC mall салбар сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагддаг бүтээгдэхүүнийхээ дээжээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт бэлэглэлээ. 41 мегапиксел бүхий Nokia гар утас, Smart TV, интернэттэй зөөврийн компьютер зэрэг шилдэг, шинэ технологийн бүтээгдэхүүнүүдийг үйлчлүүлэгчиддээ хүргэдэг тус компани Raycop нян, тоосны хачгийг устгах шинэ технологи бүхий тоос сорогчийг 33 салбар дэлгүүрээрээ дамжуулан хүргэж эхлээд байгаа бөгөөд энэхүү бүтээгдэхүүнээ эрүүл мэндийн байгууллагуудад бэлэглэж байгаа нь энэ юм. Бидний үр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч торних эрхтэй бөгөөд түүнд сүүлийн үеийн технологийг ашиглах нь зайлшгүй юм. Raycop нь ор дэр, гудас, хөнжил, зөөлөн эдлэл, хивсэнцэр дээр амьдарч, үржиж буй тоосны хачигийг тусгай технологиор устгадаг бөгөөд ингэснээр таны хүүхэд тоосгүй, цэвэр орчинд өсч, тоосны харшил, H1N1 вирус зэргээс найдвартай хамгаалагдана. Нярайн эрчимт эмчилгээний тасагт энэхүү бүтээгдэхүүнийг бэлэглэснээр бидний ирээдүй болсон бяцхан үрсийн  эмчлүүлж буй орчинг дахин сайжруулж байна. Эх орны минь ирээдүй болсон хойч үе, үр хүүхдүүддээ илүү анхаарал халамж тавьж, хөрөнгө оруулалт хийхийг Саммит компаниас уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Yamar teneg zurag ve? Huuhdiin tolgoi tasdaj taviaad toirood zogsoj baigaa yum shig garsan bna shdee !
2012-09-28
Байгууллагадаа энэнээс нилээн хэдийг олж авах юмсан
2012-09-24
Сайн байна
2012-09-22