
Өнгөрсөн жил Дмитрий Медведев ОХУ-ын ерөнхийлөгч байх хугацаандаа өвлийн цагийн хуваарьт шилжихээс үүсдэг стрессийг олон нийт өөрсдөө бий болгодог хэмээн байнгын зуны цагийн хуваариар явахаар болгосон. Тухайн үед ийм өөрчлөлт хийхийг олон хүн дэмжиж байсан ч өвлийн цагт ядарсан хүмүүс тэрхүү өөрчлөлтийг буцаахыг хүссэн юм.
Ерөнхийлөгч Владимир Путин ч тэрхүү өөрчлөлтийг дэмжихгүй байгаа бөгөөд удахгүй хуучин ёсоор аравдугаар сарын 1-нээс нэг цагаар ухаардаг горимд шилжиж магадгүй болох нь.
Бас нэгэн өөрчлөлт нь Оросын цагийн бүс 11 байсныг ес болгосон явдал юм. Парламентын доод танхимын эрүүл мэндийн хорооны тэргүүн Сергей Калашников цагийн бүсийг эргэн 11 болгох, өвлийн улиралд цагийг ухраах талаар саналыг дэвшүүлсэн байна. Саналыг дэмжигдэнэ хэмээн парламентын гишүүд хэлж байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ