
Мэргэжлийн сумогийн аки башёгийн 13 дахь өдрийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө. Манай бөхчүүдээс Токитэнкү/5-8/ Асасэкирюү /7-6 /нар хоорондоо таарч барилдсанаас Асасэкирюү давлаа. Харин Шотэнрү /5-8/ Тоёоношимад, Кёкүтэнхо /10-3/ Миёогирюүд тус тус өвдөг шороодлоо.
Харин аварга цолны төлөө өрсөлдөж байгаа Харумафүжи /13-0/ ээлжит даваагаа авсаар ялалтын цуврал үргэлжилж байна. Хэрэв Харумафүжиг энэ башёд 13 давах юм бол аварга цол өгнө гэж байсан боловч түүнд амласан болзлоо сүмогийн ёкозүнагийн зөвлөл 14 болгон нэмсэн байна. Түүнчлэн ёкозүна Хакүхо /12-1/ Какирюү /10-3/гаар ээлжит даваагаа авлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ