Цагдаагийнхан иргэдтэй уулзаж байна
Цагдаагийн ерөнхий газраас “Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг яг одоо Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Уулзалт нээлттэй болж байгаа бөгөөд иргэд цагдаагийн байгууллага, албан хаагчдын тухай санал, бодлоо илэрхийлж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын зүгээс үйл ажиллагааны шинэчлэл, албан хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлогыг хүрээнд энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ