
Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя.
-Европын орнууд болон Канадын Монтреаль хотод өнөөдөр “Автомашингүй өдөр” болдог.
-Өнөөдөр АНУ-д “Бизнесмен эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэдэг байна.
-Болгари, Мали улсуудад Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.
-1499 онд “Базелийн эвлэрлийн гэрээ” хийгдэж Швейцар тусгаар тогтносон улс болжээ.
-1862 онд Америкийн Эрх чөлөөний тунхаг бичиг буюу боолчлолыг халах тунхаг урьдчилсан байдлаар гарчээ.
-1888 онд “National Geographic” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарсан байна.
-1980 онд Иракууд Иран руу довтолж, Иран-Иракын дайн эхэлжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ