
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Х.Бакей “гэрээ төвхнүүлэхээр” ажлаа эрчимжүүлжээ.
Тэрбээр эхнэрээ ҮХАА-н яаманд Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын даргаар томилуулж амжсан төдийгүй хүүгээ Оюутолгойд өндөр албан тушаалд тавиулжээ.
Түүний энэ үйлдлээс харахад төрийн ажлаас түрүүнд төрхөмийнхөө ажлыг цэгцлэхээ урдаа тавиад байгаа бололтой.
Ардчилсан намаас парламентын танхимд суугаа түүнийг өмнө нь Хан-Уул дүүргийн МАХН-ын /одоогийн МАН/ үүрт ажиллаж байсныг намын нөхөд нь ч төдийлөн мэддэггүй гэнэ.
АН Гүйцэтгэх засаглалаа байгуулсан ч төрөө цэгцэлж, ажлаа явуулж чадахгүй гацаж байгаа асуудлаас гарах сонирхол ямартай ч Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад үгүй бололтой.
Магадгүй МАН-аас угшилтай Х.Бакейд намын, төрийн ажлын алинаас нь ч илүү хувийн ашиг сонирхолтой гэдгээ баталж байна хэмээн ордны хонгилоор шивэр авир “үгс” гүйлдэж эхэлжээ.
С.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ