Б.Мөнгөнтуулын ялагдаагүй цуврал үргэлжилсээр

img

Туркийн нийслэл Анкара хотноо энэ сарын 15-нд эхэлсэн, 40 мянган еврогийн шагналын сантай FIDE-гийн Гранпри тэмцээний эхний гурван өрөгт Б.Мөнгөнтуул Оросын их мастер Татьяна Козинцева, Словенийн их мастер Анна Музычук, Туркийн залуу шатарчин Кобра Өзтюрк нартай эвийн гэрээ байгуулж, дөрөвдүгээр өрөгт Польшийн их мастер Моника Сочког хожиж, тавдугаар өрөгт эзэн орны тэргүүн шатарчин Бетүл Юилдизтэй тэнцсэнээр 3 оноотой болж одоогоор долдугаар байрт яваа юм. Энэ удаагийн тэмцээнд мөн Энэтхэгийн их мастер Хумпи Конеру, Xятадын их мастер Жао Шюй, Жү Вэнжүн, Литвийн их мастер Виктория Чмилите, Болгарын их мастер Антоанета Стефанова, Хятадын их мастер Руань Лифей нарын дэлхийн шилдэг 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байна. Тэмцээнийг Хумпи Конеру, Анна Музычук, Руань Лифей нар 4 оноотой тэргүүлж яваа юм. Б.Мөнгөнтуул өнөөдөр гранпри тэмцээний зургадугаар тавилд Хятадын Жао Шюйтэй цагаанаар наадах ажээ. Тэмцээн есдүгээр сарын 28-нд өндөрлөнө. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ñàðàà:
áàÿð õ¿ðãèå
2012-09-23
к:
үнэн ГАВАЛ охин шүү, танилцах юмсан
2012-09-23
zochin:
amjilt husie tur zasag shararchdaa ch gesen jaahan unelj baimaar baina Uneheer baharhmaar ohin shuu
2012-09-23
к:
үнэн ГАВАЛ охин шүү, танилцах юмсан
Emegteichuud maani delxiin sportiin tavtsand eregteichuudeesee xamaagui iluu amjilt gargax yum daa. Amjilt xysey.
2012-09-23
sook:
Shatarchin huuhnuud sextee hir baidag yum boloo. Ter ih sonin baina.
2012-09-22
tamirchin:
amjilt xusii mongol oxin maani oyunii chadal aa delxiid taniulj bna shuu
2012-09-22