Ираны их сургуулиуд эмэгтэй оюутнуудад хориг тавьжээ

img

Иранд шинэ хичээлийн жил эхэлж байгаатай давхцан нэгэн шинэ хориг гарчээ. Зарим нэг мэргэжлийн ангиудад эмэгтэй оюутныг суралцуулахыг хориглосон нь Иранд эмэгтэйчүүдийн сурах эрх болон удаан хугацааны дараа гарах үр дагаврын талаар ярихад хүргээд байна. Гуч гаруй их сургууль 80 орчим мэргэжлийн ангиуддаа эмэгтэй оюутан элсүүлэхгүй байх шинэ хориг гаргажээ. Үүнд инженер, цөмийн физик, компьютерээс эхлээд Английн утга зохиол, археологи, бизнесийн ухаан хүртэл олон янзын хичээлүүд багтаж байгаа юм. Яагаад ийм хориг тавих болсон тухай ямар нэг албан ёсны шалтгаан мэдэгдээгүй ч Нобелийн шагналт хуульч Ширин Эбади тэргүүтэй тэмцэгчид үүнийг улстөрчдийн боловсролтой, хүчтэй эмэгтэйчүүдээс айсан хэрэг гэж үзэж байна. “Ираны Засгийн газар эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг хориглож, нийгэмд идэвхгүй байлган, гэрт нь суулгахын тулд янз бүрийн арга хэмжээ авч байна” хэмээн Ширин хэлсэн юм. Харин Дээд боловсролын сайд Камран Данешжу байдлыг намжаахаар нийт их сургуулиудын 90 хувь нь хүйс харгалзахгүй ангиудтай хэвээр байгааг сануулжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zaluu:
Iim teneg humuus bolohooroo hezee ch hogjihgui. Laliin shashin bol burangui shashin. Odoo arabiin bayan ornuudch gesen unendee gazriin tos n duusahaar elsen tsolteigee l uldene teneg burangui shashinaasaa bolj oligtoi hogjihgui
2012-09-23
Ёстой л кораныг нь шатааж баймаар туучийнууд вэ?!
2012-09-23
hehe:
Oorsdiin ard tymnee ter dotroo eejee egchee dyygee ohinoo helmegdyyldeg iim haranhyi bydyyleg tor yos shashin gej bh uu? Laliin shashiniig horij byh Koran sudriig ni shataah heregtei
2012-09-22