
БНСУ-ын тэнгисийн хүчин өчигдөр хил давсан БНАСАУ-ын загасчлалын онгоцнууд руу анхааруулах буудлага хийжээ.
Хоёр орны өмнөд хил орчимд БНАСАУ-ын онгоцнууд хойд заагийг давсан хэмээн БНСУ-ын Нэгдсэн штабын албанаас мэдэгдсэн байна.
БНСУ-ын тэнгисийн хүчин буудлага хийхээсээ өмнө хоёр удаа анхааруулга өгсөн бөгөөд түгшүүрийн байдлаа дээшлүүлээд байгаа юм.
Баасан гаригт болсон энэ хэргийн талаар Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагаас тайлбар хийгээгүй байна. Хоёр улсууд 1950 оноос хойш дайны байдалд байгаа бөгөөд далай дээр хэд хэдэн удаа мөргөлдөөн үүсч байжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ