Ажиллах хүчний судалгаа хийж байна

img

Үндэсний статистикийн хорооноос “Ажиллах хүчний судалгаа”-г гаргадаг. 2012 оны судалгаанд Монгол Улсын нийт өрхийг төлөөлөхүйц 12816 өрх сонгогдон, хамрагдаж байна. Судалгааны мэдээллийг сар бүр цуглуулан, үр дүнг улирал, жилээр нэгтгэн гаргадаг байна. Ажиллах хүчний судалгааны 2011 оны үр дүнгээр эдийн засгийн идэвхтэй хүн амын 92.3 хувь буюу 1037.7 мянга нь ажиллагчид байгаа нь 2010 оныхоос 2.2 пунктээр өссөн байна. Харин ажилгүй иргэд 7.7 хувь буюу 87.0 мянга болж 2010 оныхоос 2.2 пунктээр буурчээ. Ажиллах хүчний судалгааг явуулах нь хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэлтэй холбоотой үзүүлэлтийг ажиллагчдын ажил мэргэжлийн ангилал, хөдөлмөр эрхлэлтийн статус, байгууллагын үйл ажиллагааны чиглэл зэрэг ангиллаар бүс нутаг, аймаг, нийслэл, дүүрэг, хот, хөдөө болон үндэсний хэмжээнд тооцох, мөн хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, нийгмийн хамгааллын талаар бодлого, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулж, төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг үнэн бодит, тоо мэдээллээр хангахад чиглэгддэг байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ