
Бүжгийн “shuffle” хөдөлгөөнийг моданд оруулж, үргэлж эрч хүч цоглог хэмнэлтэй дуунууд гаргадаг LMFAO хамтлаг тарж байгаа гэнэ. Redfoo буюу Стефан Гордон, Sky Blu буюу Скайлер Горди хэмээх хоёр гишүүд зургаан жил хамт уран бүтээл хийсэн ч тус тусынхаа замыг хөөх цаг нь болсон гэж үзжээ.
Стефаны хэлснээр тэд маш өөр хүмүүс бөгөөд хийх ёстой зүйлээ хийе гэж шийдсэн. Гэхдээ бид үргэлж гэр бүл байх болно гэжээ. Стефан цаашид өөрийн соло уран бүтээл дээр анхаарах бөгөөд хамтлагийнхаа дуунуудын уур амьсгалыг хадгална гэжээ.
Тэрээр америкийн алдартай продюссер Берри Гордигийн хүү бөгөөд Скайлер бол Берригийн ач хүү юм.
Хамтлаг анх 2006 онд үүсч байсан ба Party Rock Anthem, Sexy and I Know It болон Sorry for Party Rocking дуунуудаар нь бид сайн мэдэх билээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ