Зам, тээврийн дэд сайд Х.Ержаныг яамныхан нь хүлээн авлаа

Зам, тээврийн сайд А.Гансүх дэд сайдад Х.Ержанд хандан яамдын удирдлага болох албад, хэлтсийн дарга нараа танилцуулахдаа “Манайхан салбартаа олон жил ажилласан мэргэшсэн хүмүүс. Тиймээс салбарын ажилтай танилцах гэдэг асуудалд цагаа үрэхгүйгээр ажилдаа орцгоосон баг” гэдгийг тодотгож байлаа.
Дэд сайд Х.Ержаны хувьд “Миний бие автын инженер мэргэжилтэй. Нэлээд хэдэн жил тээврийн салбарт ажиллаж байсан нэгэн. Тиймээс салбартаа 10 гаруй жил ажилласан мэргэшсэн багтай гар нийлэн ажиллах болсондоо баяртай байна. Мөн А.Гансүх сайд ч өмнө нь салбартаа дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн гэдгийг мэднэ. Зам, тээврийн салбарт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхэнтэйгээ хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээж байлаа.
Зам, тээврийн дэд сайд Х.Ержан нь Эрхүүгийн Политехникийн их сургуульд авто инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд Тайваньд төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн нэгэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ