Мэдээллийн Технологийн Оны шилдэг хүмүүс тодорлоо
"Монголын Хөгжлийн Гарц" төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 8 дахь жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2010” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2010 оны 12-р сарын 16-нд тодорлоо. Мэдээллийн Технологийн салбарын Оны шилдгийн шилдгээр: МАНЛАЙЛАГЧ Мобиком корпораци ХХК-ийн Мэдээлэл Технологийн Албаны захирал Ц.Ганболд ПРОГРАМ ЗОХИОГЧ Грэйпсити Монгол ХХК-ийн Нууцлалын Шийдлийн Хэлтсийн дарга А.Атарсайхан СУДЛААЧ МУИС-ийн Мэдээлэл Технологийн Сургуулийн дэд профессор Ц.Түвшинтөр ИНЖЕНЕР Скай Си энд Си ХХК-ийн Ахлах инженер З.Гантогоо ТЕХНИКЧ ҮСХ-ны Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын шинжээч Ц.Эрдэнэмөнх АНХДАГЧ ШУТИС-ийн КТМС-ийн Програмчлалын Технологийн профессорын багийн тэргүүлэх профессор А.Эрдэнэбаатар нар шалгарчээ. Жи-Мобайл ХХК-ийн Компьютерийн инженер Г.Оюунбаяр Олон нийтээс хамгийн их санал авсан нэр дэвшигчээр шалгарлаа. Оны Хүн-2010 шалгаруулалтыг хамтран зохион байгуулсан МШХХТГ, МТҮП, ХХЗХ, МИДАС/МОНИТА, МҮХАҮТ, ШУА; үйл ажиллагааг ивээн тэтгэсэн УБ Төмөр зам, Мобиком, Грэйпсити Монгол компаниуд, Мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан Компьютер Таймс, Датаком, Gogo.mn, iTech.mn, Tsagtur.mn, Dandaa.mn, iNet.mn, Даяар Монгол, Өдрийн шуудан сонинд Санаачлагчдын хороо, Ажлын хэсэг гүн талархал дэвшүүлж байна. Шилдгүүдийн шагналыг МХТ-ийн салбарын шинэ жилийн баярын цэнгүүний үеэр гардуулсан бөгөөд энэхүү цэнгүүнийг МИДАС/МОНИТА ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ