
ТЕГ-ын Сүхбаатар аймаг дахь хэлтэс байгуулагдсаны 70 жилийн ой болж өнгөрлөө. Ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, ТЕГ-ын үйл ажиллагааны талаархи баримтат танилцуулга, ТЕГ-ын түүхийг харуулсан цуврал нэвтрүүлгүүд, тус хэлтсийн түүхэн замналыг харуулсан баримтат кино зэргийг орон нутгийн телевизээр нэвтрүүлсэнээс гадна ТЕГ-ын 90 жилийн ойд зориулан гаргасан тусгай үзмэрүүдийг ЗДТГ-ын хурлын зааланд байрлуулж иргэдэд сонирхуулсан байна.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр Тусгай архивын дарга, ажилтнууд иргэдэд үйлчилж иргэдийн тавьсан санал хүсэлтийг хүлээн авч хариу өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ