Дуулиант хэргүүдийг хэзээ шийдэх вэ

img

Олны анхаарлыг татсан дуулиант хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй сунжирдаг. Тэгвэл эдгээр хэргүүдийн мөрдөн шалгах явц ямар шатанд явааг эргэн сануулья. А.Бат-Ялалтын хэрэг юу болов Хаан банкны Налайх дүүрэг дахь салбарт галт зэвсэгтэй нэвтэрч хүний амь бүрэлгэсэн А.Бат-Ялалтад холбогдох хэргийг  нийслэлийн Прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.  Хэргийн талаар сануулахад,  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат 26 настай А.Бат-Ялалт нь  урьдаас бэлтгэсэн байдлаар Хаан банкны Налайх дахь салбарыг сонгож улмаар хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасныг цагдаагийнхан саатуулсан билээ. Тэрбээр Нарантуул олон улсын худалдааны төвөөс Налайх руу такси хөлсөлж очиж банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан хэрэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон юм. Ц.Шинэбаярыг ТЕГ шалгаж байна УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл анги буюу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн”  гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас харъяалал тогтоож ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгуулахаар ирүүлсэн аж. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “салаавч” гаргасны төлөө шалгаж байна гэх мэдээлэл ташаа болохыг ТЕГ-аас мэдэгдлээ. Төрийн эрх мэдэл авахыг оролдсон хэрэгт сэжиглэсэн  этгээдийг суллажээ Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч, СТА Г.Бадамрагчааг  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нээс саатуулж шалгаж эхэлсэн юм. Гэвч хэргийг шалгах явцад сэжигтний биеийн байдал муудсан тул эмчийн магадлагаагаар батлан даалтад гаргажээ. Г.Бадамрагчааг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. ТЕГ-ын албаны эх сурвалж “Г.Бадамрагчааг уран бүтээлтэй нь холбоотойгоор баривчлаагүй. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байсан учир хэрэг үүсгэн, болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч, Г.Бадамрагчааг баривчилсан” хэмээн мэдэгдэж байсан. Төрийн эрх мэдэл булаан авахыг завдсан  хэрэгт түүнтэй хамтран ажилладаг арав гаруй хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа юм. АНУ-ын иргэнийг хөнөөсөн эмэгтэйг шүүнэ АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ч.Баттуулд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас  шүүх рүү шилжүүлжээ. Хэргийг сануулахад, Ч.Баттуул гэгч эмэгтэй нь Жон Мартин Кийнийг “Хамтарч бизнес хийе” хэмээн Монголд авчирсныхаа маргааш буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн ойролцоо аваачиж хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлсэн. Түүний үйлдсэн хэрэгт холбогдуулан найз залуу болон ахыг нь шалгасан ч холбогдолгүй нь тогтоогдсон. “Анод” банкны захирлуудын гэм бурууг тогтооно Дөрвөн он дамжин шалгагдаж буй 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийг шүүхээс нэмэлт ажиллагаанд буцаажээ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсээс 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа,  Тамгын газрын дарга Л.Уламбаяр, нарыг ганц худагт саатуулж Эрүүгийн хуулийн 150,156 дугаар зүйл ангид заасан зүйл ангид буруутгаж, сэжигтнээр татсан юм. Уг хэрэгт тус банкны болон бусад банкны 14 хүн холбогдон яллагдагчаар татагдсан. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шинэбаяр, бадамрагчаа гэдэг 2 хүний хэрэг бол хэрэг биш санагдаж байна. Хүн алсан 2 бол зохих шийтгэлээ авах байлгүй.
2012-09-23
battuul aluurchin ghed yamar daj huuhen bee
2012-09-23
Манай ТЕГазарт хийх ажил нь тодорхой баймаарсан. Бүгд л Шинэбаярыг зурагтаар харуулж байгааг харсан. Улсын аюулгүй байдалд ЗАНАЛХИЙЛСЭН ЮМ Болоогүй. НӨГӨӨ ногоо малгайтнуудаа санагалзаад байгаа юм байхдаа. Тэр найруулагч залуу ч гэсэн. ТЕГын орон тоог эргэн харж ажлыг нь тодорхой болгох цаг болсон байна. Ард түмнийхээ эсрэг хэрэг үүсгээд эхлэхээр л хэрэг буруутаж байгаан шинж.
2012-09-23
hey:
yun chini 1 saya tugrug, bi noogdol ashig boloh 650 saya tugrugniihoo 250 saya iig avaad uldsen 400 saya aa avch chadahgui bhad, yadaj taliig ni ugmuur yum.
2012-09-23
монгол:
АНОДООС 1 САЯ ТӨГ-НИЙ ХУВЬЦААНЫ МӨНГӨ АВАХ ЁСТОЙ ЮМСАН. БҮТЭХ БОЛОВ УУ?
2012-09-23