
Өнөөдөр баруун болон төвийн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос, зүүн хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав нутгаар 12-17 градус, Говийн нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна . Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 14-16 градус дулаан байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ