Мэргэжлийн хяналтын ерөнхий газар арав дахь даргынхаа нүүрийг үзнэ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар арван жилийнхээ ойд арав дахь даргынхаа нүүрийг үзэж байна.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Гүрбазарыг томилсон байна.
Түүнчлэн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын Д.Мөрөн, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Пүрэвдоржийг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийн оронд Ж.Хатанбаатарыг төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ