Хөгжмийн хичээлийн олимпиад боллоо

img

"Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан"- ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулснаар өнөөг хүртэл тасралтгүй 19 дэх удаагаа зохион байгуулж байна. Монгол орон зах зээлийн нийгэмд шилжсэнээр урлаг соёлын байгууллагуудын үйл ажиллагаа доголдож зарим сонгодог урлагийн төрөл хүртэл мартагдахад хүрч байсан он жилүүдэд уг наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээлээр жил бүр зохион байгуулж урлагийн энэхүү төрлийг хүүхэд залуучуудын оюун сэтгэлгээнд хадгалж, хөгжүүлж ирсэн чухал ач холбогдолтой гэж үзэж болох юм. Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэгүй. ЕБС-дын хөгжмийн хичээлийн сургалтын түвшин, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог.
Энэ ч утгаараа багш нарын ур чадвар жил ирэх бүх нэмэгдэж улам өрсөлдөөнтэй болж байна. Монголын Урлагийн ажилтны холбооны санал болгосноор 2005 оноос уг уралдааныг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Энэ мэтчилэнгээр уралдааны нэр хүнд жил бүр өсч улсын хэмжээний төдийгүй олон улсын хэмжээний болгох санал ирсээр байна. Ийнхүү энэ удаагийн уралдааныг Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 372 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд анхан шатны шалгаруулалт аравдугаар сарын 12-14 нд дүүргүүдийн хэмжээнд явагдаж 9 дүүргийн 93 сургуулийн 10 000 гаруй сурагчид өрсөлдөж төгсгөлийн шатны шалгаруулалтад 20 сургуулийн 2800 гаруй сурагч, багш нар оролцлоо. Уралдааны I байранд Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль II байранд Баянгол дүүргийн "Оюуны ундраа" цогцолбор сургууль III байранд Сонгинохайрхан дүүргийн "Ирээдэй цогцолбор" сургууль Тусгай байранд: Баянгол дүүргийн 40 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн "Шинэ-эрин" лабортори сургууль, Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн хөгжмийн багш Г.Даваацэрэн, Шилдэг найралжуулагч багшаар Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн хөгжмийн багш Г.Отгонбаяр нар шалгарч, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Баянгол дүүргийн "Эрдмийн ундраа" цогцолбор сургууль шалгарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgoo:
oyunii undraa tutuuleh bsan yum aa pizda mine
2012-01-22
ene 1,2,3-r bairand orson surguuluid chin bugd avilgal ogson 62-r surguulig duulj bhad ard in 5-r surguuli ireedui tsogtsolbor omhii 62 uheese gesnig bi sonsson avivgal ogooguil yum bol 62 bairand oroh bsan shuugch nra avilgal avhaa bolyoi unencheer shuue ali suurguuli in ih mongo ogno ter surguuli negduiger brand orno mongonihon togoor bair ezluulhe bolyo
2011-11-02