Төрийн албан хаагчийн шалгалтад 285 хүн тэнцжээ

img

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Шалгалтад нийслэлийн нутгийн захиргааны 10 байгууллагаас нийт 43 ажлын байр зарлагдаад байсан юм. Эдгээр ажлын байрны сул орон тоон дээр өрсөлдөж, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр нийт 715 хүн бүртгүүлсэнээс 285 иргэн шалгалтад тэнцжээ. Шалгалтдаа тэнцсэн  иргэдээс хамгийн өндөр оноо авсан иргэн тухайн өрсөлдсөн албан тушаалдаа томилогддог бол үлдсэн иргэд нөөцөнд бүртгэгддэг. Дашрамд дурдахад, төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссоос мэргэшлийн шалгалтыг 2009 онд 7 удаа, 2010 онд 21 удаа, 2011 онд 22 удаа,  энэ оны эхний хагас сарын байдлаар 16 удаа зохион байгуулжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ