“Ээж, хүү баавгай” хоёр ба Ч.Однасан, Д.Баатар хоёр

img

Луйвар 2011 оны тавдугаар сарын 17-ны өдөр эхлэв. Энэ өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Тэнгис” кинотеатрын зүүн урд орших усан оргилуурыг зураг төслийн дагуу бүрэн шинэчлэх гэрээг “Түмэн занги” ХХК-ийн захирал Д.Баатар нар байгуулжээ. Уг усан оргилуурын газар дээр тус компани 12 давхар барилга зөвшөөрөлгүй барих явцад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм ноцтой зөрчсөнөөс хэдхэн хоногийн өмнө эрдэнэт хүний амь нас хохирсон. Эмгэнэлт явдлын эхийг хотын өмчийг нүдлэн хамгаалах үүрэгтэй Ч.Однасан дарга тавьж, НМХГ-ын улсын байцаагч нар тэнгэр баганадсан барилга босох хүртэл огт мэдээгүй явсан хэмээх тайлбарыг хээвнэг тавьж сууна. Газрын улаан цайм ийм луйврын наймаанаас болж, барилга угсралтын талбай, ойр орчимд долоо хоногийн дотор таван хүн хорвоог орхиод байхад холбогдох албан тушаалтнууд биеэ өмөөрөөд байдаг нь хачирхалтай. Одоо мөнөөх усан оргилуурыг зөөж, орон сууцны 16 дугаар байрны дэргэд эгээ л айлын ванны өрөөний шүршүүр шиг юм босгочихоод олны элэг доог болж байна. Ноён Ч.Однасан, Д.Баатар нарын хамтран ажиллах гэрээнд “усан оргилуур нь гэрэлтүүлэг бүхий хамгийн сүүлийн үеийн дизайн бүхий нийслэлийн өнгө үзэмжид бүрэн нийцсэн байх бөгөөд 100 хувь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэх явцад өөрийн ажиллагсдын дэг журам /архидан согтуурах, хэрүүл зодоон хийх гэх мэт/, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, харуул хамгаалалтын асуудлыг бүрэн хариуцна. Гэрэлтүүлэг бүхий усан оргилуурын цогцолборыг гэрээ байгуулагдаж баталгаажсанаас хойш зургаан сарын дотор багтаан шилжүүлж, шинэчлэх ажлыг дуусган нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэн акт үйлдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж цагаан цаасан дээр хараар бичжээ. Гэрээний биелэлтэд хоёр тал бүрэн хяналт тавихыг хатуу заагаад “Түмэн занги” ХХК-ийг төлөөлж З.Бямбажав (88100223), НӨХГ-ыг төлөөлж Б.Оюунсүрэн (99180024) нар гарын үсгээ зурж, утасны дугаараа тавьснаас үзвэл баараггүй юм хийсэн бололтой. Гэвч усан оргилуурыг шилжүүлэн шинэчлэх ажил гэрээ байгуулснаас хойш зургаан сарын хугацаандаа багтсангүй. Тэр ч байтугай захиалагчаар нь иргэн К.Пүрэв тодорч, ерөнхий ба туслан гүйцэтгэгчээр нь “Эрчит оюу”” ХХК ажиллаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актад дурдсанаар усан оргилуурын ажил  2012 оны дөрөвдүгээр сараас эхэлж, тавдугаар сарын 18-ны өдөр дууссан байна. Түүнийг зургадугаар сарын 19-ний өдөр Ж.Оюунцэцэг даргатай, Н.Дэлгэрмаа нарийн бичгийн даргатай, барилгын хяналтын инженер Н.Бямба, геодезийн инженер Д.Сайнхүү, зураг төслийн архитектор М.Батбилэг, “Эрчит оюу” ХХК-ийн ерөнхий инженер М.Түмэнхишиг, иргэн К.Пүрэв, барилгын техникийн улсын байцаагч Л.Батбаяр, НӨХГ-ын мэргэжилтэн Б.Оюунсүрэн нарын гишүүдтэй техникийн комиссын 2012 оны зургадугаар сарын 19-ний актад “байнгын ашиглалтад оруулахаар” шийдвэрлэсэн байна. Усан оргилуурын хийцийн шийдэл нь дээрх Техникийн комиссын хуралдааны тэмдэглэлд дурдсан “төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон, 4х3 метрийн хэмжээтэй, ус тусгаарлагч материалаар тусгаарлагдсан, гадна тал нь гантиг, дотор тал нь мозайкаар хийгдсэн 58 хошуутай, 12 гэрэлтүүлэгтэй, гурван мотортой, усан оргилуурын бүрэн системээр тоноглогдсон, усан оргилуурын төвд “Ээж, хүү, баавгай” сэдэвт хөшөөтэй усан оргилуур болно” гэжээ. Энд заасан бүх шаардлагыг хангасан “Ээж, хүү, баавгай” элэг бүтэн байна уу, үгүй юу гэдгийг оршин суугчид тун сайн мэдэж байгаа. Харин “усан оргилуурын ойр орчмын талбайг усан оргилууртай уялдуулж тохижуулах” гэсэн үүрэг даалгаврын биелэлт хангадсангүй. НӨХГ-ыг нэг ёсондоо их хотын Төрийн өмчийн хороо гэж болно. Гэтэл төрийн энэ байгууллага төр, ард түмнийхээ ашиг сонирхлоос гадуур ажиллажээ. Тухайн үеийн НӨХГ-ын дарга Ч.Однасан, “Түмэн занги” ХХК-ийн захирал Д.Баатар нар гэрээндээ “маргаантай асуудлыг эв эеэр шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцолд хүрч чадахгүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэж зааснаар “Ээж, хүү, баавгай” гурвын хувь заяан дээр эрдэнэт хүний амь хохирсон хэрэг нэмэгдээд байгаа ч найзан дундаа замхрах тийшээ хандаж байна. Овоо босгож хаячихаад ялаас мултардаг төрийн түшмэлүүдийг зүгээр л ажлаас нь халаад явуулчихдаг байх уу. Тэдний улсад учруулсан хохирлыг огт төлүүлэхгүй, хариуцлага алдсан шийтгэлийг нь ногдуулахгүйгээр ажлаас нь өөрчлөөд толгойг нь илээд орхино гэдэг нийгэмд тун ч олиггүй жишиг тогтоож байна. Дээрх гэрээнд зааснаар “хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх” цаг болжээ. Нэхэмжлэгч нь их хотын иргэн бүгдээрээ мөн. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mm manai oroond orood ir:
......
2012-09-26
6:
Архиваа цэгцэлж хуйвалдаанаа нуухаас нь өмнө НӨХГн ядаж л хэлтсийн дарга нарыг нь солиод хаяхгүй юун хулчгар АНхан бэ Ардчилсан үзэлтэй чадвартай бүгдийг Однасан мангар Жу-гийн мангар туслах Эрдэнэсайхан нар шахаж хавчаад зайлуулсан Тэднийг хамгаалах чадвар АНд байх юм уу
2012-09-25
mm:
ЧвОднасан гэх этгээд 2008 оны УИХн сонгуулиар Үхэр Энхболдын сонгуулийн менежер хийгээд НӨХГн даргаар шагнуулсан этгээд Хуучин НӨХГн дарга Ганбаатар Однасанг төрийн албанд ёс зүйгээр нийцэхгүй гээд шахаж байсан нь одоо л ойлгогдлоо Түүний дарга болоод ажилд авсан хүмүүсийн НӨХГн зарим мэргэжилтнүүд нь увайгүй ёс зүйгүйг нь гайхах юм билээ Мэдээж өөр шигээ хүмүүсийг сонгоно шүү дээ НӨХГ гэдэг бол дарга нарын тэр тусмаа МАНн удирдлагуудын найрааны газар шүү дээ Энхбаярын хэрэг ч холбоотой гээд бод л доо АТГ НӨХГхнийг бүгдийг нь асууж шалгавал их зүйл илчлэгдэнэ дээ
2012-09-25
Батхүү:
olon yum yariad bailgui shuud nuraaya. Хариуцлагыг хүлээлгэе, нураая, хохь нь хэн зөвшөөрөлгүй барь гэсэн юм
2012-09-25
irgen:
Muusain lalaruudiig avilgalaar avsan mongonii duntei ni duitsuulj duujlehiig ni duujleed, horihiig ni horiod, bandidahiig ni bandidaad shudraga busaar olson mongiig ni ulsiin dansand huraah heregtei.Uuuniig gardan hiih Shudraga Unench Zorigtoi aaviin huu daanch alga daa. MAN AN bugdeeree avilgal heeli hahuuliin ginjin suljee torond barigdchihsan. Bugd holbootoi tul yaj ch chadahgui. Lalariin huurnuud uhej dald orj niigem tseversheesei.
2012-09-25
Belen shuu bi ch bas
2012-09-25
Gazriin albanii darga hiij UB-iig iim balgas bolgoson Tselmegiig ATG shalgaachee, ulsad ajillasan tertei terbumtan haanaas ter horongiin eh uusveriig olood b.na shalga. gazriin avilgach. Buh l baishin barilgad gaiin zovshoorol ogch baisan hun. Bar uulee tand erh ni baigaashuudee
2012-09-25
tegvel bugd niileed shuuhed nehemjlel gargaj nuraalguulya daa. gariin useg zuraad ogye
2012-09-25
darga nertei luivarchin dsanuudiig yah ve
2012-09-24
tegvel bugd niileed shuuhed nehemjlel gargaj nuraalguulya daa. gariin useg zuraad ogye
ene darga nertei sdanuud uheesee
2012-09-24
odoo l ard tumen harj bgaa ter hudlaa yum hiisen humuust hariutslaga tootsoo
2012-09-24
tekhnikiin nuhtsul avch baishin barih ehlel tavigddag yum. ter humuus ni hen be niitlel bichigchee
2012-09-24
ted nuraahgui bol humuusee bugdeeree ochij nuraayaa
2012-09-24
iim oilgomjtoi yuman shuud shiidver gargaj chadahgui bol Shudraga zuil gej ugui bizdee humuusee odoo l harii ene shudraga bn geed bgaa darga nariig
2012-09-24
nuraaj neg uzuuleechee tertei tergui oilgomjtoi bhad
2012-09-24
Bat-Uul dargaa ene barilgiig gartsaagui nuraaj eruul niigem ehelseniig haruulaarai!!!
2012-09-24
""GHOST"":
ЭНЭ БАЙШИН ХЭЗЭЭ Ч БОСОХГҮЙ
2012-09-24
tekhnikiin nuhtsul avch baishin barih ehlel tavigddag yum. ter humuus ni hen be niitlel bichigchee
Bat-Uul dargaa ene barilgiig gartsaagui nuraaj eruul niigem ehelseniig haruulaarai!!!
irgen:
zuv nuraakh heregtei
2012-09-24
shuud nuraasan deer sh dee...ene zergiin ymand goloo zohihgui ulsuud l bna sh dee...ter temer nuuree uzuuleh bolson shuu
2012-09-24
Зочин:
Однасан,Баатар мэтийн газрын луйвартай холбоотой нөхдүүдийг жагсааж байгаад толгойд нь нэг нэг зуугийн хадаас зоож өгөх хэрэгтэй.Тэр цагт монголд газрын луйвар зогсож ард иргэд уужуу тайвуу амьсгаа авах болно.
2012-09-24
зочин:
Зөвшөөрөл өгсөн энэ хэрэгт гар бие орлцсон хүн бүрийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй Ард олноороо очиж нураах гэдэг зөв бусдад нь сургамж болог очиж нураалцахад бэлэн
2012-09-24
Belen shuu bi ch bas
sara:
nuraa busdad surgamj bolog.
2012-09-24
Хураагаад нийслэлийн өмч болгох хэрэгтэй.
2012-09-24
zochin:
ganst negiig nuraaj surgamj ogooch , Uul darga aa, bas ATG chalgaach olnii ug ortoi l gedeg yumdaa, Ter GOBI ni estoi muuhai gazar ..
2012-09-24
sara:
nuraa busdad surgamj bolog.
Хураагаад нийслэлийн өмч болгох хэрэгтэй.
saraa:
mongolchuudaa gej!!!!! ingeed l neg ih meddeg humuus l yariad l ba. hiij bgaa yum yu ch bhgui. hed honog yariad l martana shuudee. nogoo huuli bus yum bur l orgojij hogjood l yawaad ba. huuli busiig hiij bui nohduud ni bugd erh buhii humuus ni baihaar yaj ch zasaj zalruulah we dee!!!! eronhiilogch ni ,eronhii said ni yamdiin saiduud ni bugd lalruud. ene barilga chin Bathuugiinh geed l nudtei amtai bolgon medej baina. tegeed arga hemjee awch bgaa ni haana ba????????????? amitnii tolgoi erguulj bgaa yum shig irgen K .Purev geedl hutsaad ba. Bathuu ,Batsaihan, Batchimeg bugd huuhduud ni yum bgaa biz dee?? ichij amidaar yum... HOGIIN NOWSHNUUD
2012-09-24
zaya:
dunguj barigdaj ehleh gej bhad n oir havid amidardag humuus n temtsej boloogui yum uu bi gadaadad 1 n jijig hotod amidardag minii amidarch bgaa hotod tom hunsnii delguur bdaggui sayhan 1 kompani tom delguur barii geed orshin suugchidaas sanal avaad tegeed tendehiin irged zuvsheereegui. ter hotiin irged zergeldee bdag hotoos irj ochihiin 20 km hotoos hool hunsee tsugluuldag tegehed uursdiinhee erh asgiig bish hotiinhoo (jijig) uv soyl tav tuhiig bodood zuvsheereegui gaihamshigtai uharsar bgaa biz
2012-09-24
Mongolia:
Энэ Баатар гэж хулгайч чинь 3-р хорололийн эцэст байдаг Говь сауний захирал мөн биздээ.Жинхэн газарын наймаачин хорчин нөхөр дөө иймэрхүү шаарнуудыг шалгаж хорих хэрэгтэй
2012-09-24
e:
zuvshuurulgui barilga barij bolohgui ym bn gej oilgotol surgamj ug neg hesgiiig nuraa
2012-09-24
ATG gyai ta ajila ayag hiih estoi gazraa hiibel yasiin?!end MXG-han medegui baij haragdaach.jihene abilgaliin uner end hanhalj bn
2012-09-24
naa dbarilgaa shuud nyraa!herbee nyrahgui bol zlayys ohcij nyraah bnoo
2012-09-24
Medeelegch:
энэ Пүрэв гэдэг чинь АПУ Батхүүгийн аав шүүдээ. Тэхээр МАН биш АН л ийм юм хийж байнадаа
2012-09-24
Anonymous:
ХУРААЖ АВААД УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭСВЭЛ ШУУД НУРААЖ БУСДАД НЬ СУРГАМЖ ӨГ
2012-09-24
ZOchin:
МАН-ын хурган дарга нар нь ингэж байхад дээдчүүл нь бүр алдаг байх оо. ЯАЖ ИНГЭЖ ӨӨРЧИЛЖ ЧАДДАГ БАЙНА АА. Үнэхээр гайхаад баршгүй. Ийм юм хийдэг болохоороо л сонгуульд МАН-ыг ялуулах гээд үхэн хатан зүтгэдэг юм байна л даа.
2012-09-24
Medeelegch:
энэ Пүрэв гэдэг чинь АПУ Батхүүгийн аав шүүдээ. Тэхээр МАН биш АН л ийм юм хийж байнадаа
Huuli bus yum chini tsaanaasaa butehgui ee gedegiig haruulaad bgaa sht. Enenii orond usan origluur ni bsan bol humuust hichneen saihan bh bol.
2012-09-24
ЗОЧИН:
ХУУЛИЙН дагуу хариуцалга хүлээлгэх хэрэгтэй мөн нураа чадахгүй бол ард түмнээрэй очиж баигаад нурах хэрэгтэй
2012-09-24
kk:
ZA NAADAH CHINI UNENDEE TASARSAN HUULIIG GUULI BOLGOGCH TEGBEL UUNEES CH DOLOON DOR YUM BAIH YUM BAIGALI ORCHIN NOGOON HUGJLIIN YAMNII GOL HELTSIIN DARGA NI EEJ NI HUU NI HARIN MERGEJILTEN BAIBAL YAH UU
2012-09-24
irgen:
boldog bol ylsiin umch bolgood yadaj neg emnelgiin ambulatori bolgochoosoi doo emnelegiin bair hureltsehgui bgaa ued daanch ingej bgaad nam darna doo mongol tur iim yumandaa sain yum chine dee myy yum hiihdee gargyyd bolood bnshdee
2012-09-24
Нураа . хууль ёсоо мэддэггүй, хүндэлдэггүй бусдад нь сургамж болог
2012-09-24
abilgaltai tentseh gazar shalgah neg l hereg bn shdeeee
2012-09-24
man-iinhanii menejmentiin xubichlaliig shalgaad vzeerei bvgdiig ni. tegeed xen xulgaich bsaniig ni delgeerei.
2012-09-24
LALRUUD:
MUU hun aminii barilgiig shuud nuraayaa arduudaaaaaaaaaaaaa
2012-09-24
khotiin irgen:
Araich dee dendene gekhed denduulsen yum bish uu, ter usan orgiluuriig ni buren khemjeegeer zokhikh gazar ni bariulakh kheregtei. Er ni niitiin uilchilgeenii gazar chini khunii nudend il gazar, tegeed erten toirond ni khum amrakh talbaitai baikh yostoi biz dee, ter shaardlagiin daguu buruutai etgeeduudeer ni khiilge, buu khaatsaal. khatuu arga khemjee abakh kheregtei, Khotiin bukh irged gariin usgee zurj shuukhed ugukhiig urialj bna.
2012-09-24
niitiin gazar deer duraaraa barisan barilgiig ulsiin umch bolgon huraan avah heregtei
2012-09-24